www.brb.mn шинэчлэгдлээ

Нийтлэгдсэн огноо: 2015 оны 09 сарын 28

Бид хэрэглэгчидийнхээ хүсэл сонирхолд нийцүүлэн байнга шинэлэг бүхнийг эрэлхийлж байдаг билээ. Энэ удаагийн бидний хийсэн том ажлуудын нэг нь байгууллагын веб сайтын шинэчлэлт байлаа. Уг шинэчлэлтэнд бид 8 сарын хугацааг зарцуулсан бөгөөд судалгааны үндсэн дээр тулгуурлан, хэрэглэгчдийн ашиг сонирхолд нийцсэн, хамгийн шинэлэг шийдлээр баялаг мэдээллийг олгохуйц байхыг гол зорилго болгон ажилласан.

Бид веб хуудсаны загварын шийдэл болон мэдээ мэдээлэлийн хэсгүүдэд түлхүү анхаарч ажилласан бөгөөд хэрэглэгч ашиглахад хялбар, тоног төхөөрөмж үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй танилцууллага болон сонирхолтой мэдээ мэдээллээр дүүрэн байхаар төлөвлөн хийсэн. Мөн хэрэглэгчид санал бодолоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой болсон нь бидний ажлын хөгжил дэвшилд томоохон хувь нэмэрийг оруулна гэдэгт итгэлтэй байна.

Та манай веб хуудсанд зочилсоноор лед дэлгэц болон бусад тоног төхөөрөмжийг өөрийн байгууллагын үзэсгэлэн, хүлээн авалт , хурал семинар зэрэг бүхий л арга хэмжээнд хэрхэн ашиглах боломжтойг харахын сацуу дэлгэцийн худалдаа, медиа сурталчилгаа зэрэг үйлчилгээний талаарх бүх мэдээлэлийг нэг дороос цогц хэлбэрээр авах боломжтой. Бид таныг цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахад туслахдаа баяртай байна.