Samsung Galaxy Note 3 гар утасны дэлхийн нээлт Монголд

Нийтлэгдсэн огноо: 2013 оны 10 сарын 15

Төв азийн орнуудаас Самсунгийн гар утасны хамгийн өндөр борлуулалттай орноор манай улс тодорчээ. Энэхүү үйл явдлыг тохиолдуулан Самсунг компанийн зүгээс SAMSUNG GALAXY NOTE3 гар утасны дэлхийн нээлтийг Монгол улсад хийх хүсэлтийг Юнител группт илгээсэн байна.

Энэхүү хүсэлтийн дагуу Юнител групп, Самсунг компаниуд хамтран 9-р сарын 25-ны өдөр дэлхийн 140 улстай нэгэн зэрэг SAMSUNG GALAXY NOTE3 гар утасны нээлтийг хийлээ. BRB нь энэхүү арга хэмжээнд HD LED болон 47 инчийн медиа дэлгэцүүдээрээ оролцсон юм.


Манай хамт олон Юнител групптэй байнга хамтарч ажилдаг бөгөөд дэлхийд танигдсан брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээг дэлгэцүүдээрээ дамжуулан амжилттай танилцуулсандаа баяртай байна. SAMSUNG GALAXY NOTE3 нь өмнөх загвартайгаа харьцуулахад илүү нимгэн, илүү хөнгөн болсон төдийгүй хүчин чадлаа сайжруулж, дэлгэцийн хэмжээгээ томруулжээ. Үүгээр зогсохгүй хэрэглэгч гар утсаа авах боломжгүй үед шинэ төхөөрөмж болох Samsung galaxy gear бугуйн цагны тусламжтайгаар дуудлага хийх, дуудлага хүлээн авах, мессеж унших, камер ашиглах зэрэг үйлдлүүдийг хийх боломжтой болсон зэрэг олон давуу талыг агуулсан байна.

Та ч гэсэн өөрийн байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд таниулах, үзэсгэлэн яармаг, ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд орчин үеийн техник технологийг ашиглан амжилттай оролцохыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.