ROAD EXPO MONGOLIA 2014

Нийтлэгдсэн огноо: 2014 оны 03 сарын 20

“ROAD EXPO MONGOLIA 2014" үзэсгэлэн, конференц Буянт-Ухаа спорт ордонд 2014 оны 3 сарын 21, 22-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар бэлтгэл ажил хангагдаад байна. Энэхүү үзэсгэлэн нь 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд “BRB Rent" нь түрээсийн 5*3м Р6 HD LED болон 47" инчийн медиа дэлгэцүүдээрээ оролцож байна. Тус авто замын салбарын үзэсгэлэн, конференцид гадаад, дотоодын авто замын эрдэм шинжилгээний байгууллага, техник, технологи, материал ханган нийлүүлэгчид, авто замын гүйцэтгэгч компаниуд, замын техникийн операторын сургалтын төвүүд, хөдөлмөрийн бирж зэрэг олон байгууллагууд оролцох юм. Та бүхэн үзэсгэлэнд хүрэлцэн ирж манай харилцагч “НИК", “Wagner Asia Equipment" зэрэг олон байгуулагуудын үзэсгэлэнгийн талбайгаас авто замын салбарын мэдээ мэдээллийг өндөр нягтаршил бүхий HD LED болон Медиа дэлгэцүүдээр дамжуулан авах боломжтой юм. Цаашид үзэсгэлэн яармаг арга хэмжээ зохион байгуулах, оролцохоор бэлтгэлээ хийж буй албан байгууллага хувь хүмүүс түрээсийн дэлгэцүүдийн мэдээллийг авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.