Entertainment

Авьяаслаг Монголчууд

2015 оны шилдэг 4 оролцогчид

2016 оны шилдэг 8 оролцогчид

Та захиалга өгөхдөө итгэлтэй биш байна уу?

Харилцагчийн сэтгэгдэлүүд

2017.04.05

Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбооны түүхт 20 жилийн ойн баярын арга хэмжээг ёслол төгөлдөр зохион байгуулахад дэлхийн стандартны хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, шинэлэг дэлгэц, тайзны шийдлээр засаж, ажилдаа дандаа чин сэтгэлээсээ хандан, мэргэжлийн түвшинд үргэлж найдвартай зохион байгуулдаг танай чадварлаг хамт олонд маш их баярлалаа.

Г.Тэмүүлэн

Улсын их хурлын гишүүн

2016.12.07

Мэргэжлийн түвшинд үйл ажиллагаа нь явагддаг цөөхөн байгууллагуудын нэг гэж боддог. Цаашдын ажилд нь амжилт хүсье, Хамтрахад үргэлж шинэлэг байдаг !!!

Ганхуягын Тэнүүн

Уран бүтээлч

2016.11.30

Банкны маань зохион байгуулж буй үйл ажиллагаанд үргэлж чимэг нь болж байдагт маш их баярлалаа. Хамтын ажиллагаандаа үргэлж таатай, талархаж байгаа шүү. Танай хамт олонд Хасчуудынхаа өмнөөс ажлын их амжилт!

Х.Энхжавхлан

Marketing Department - Xac Bank

2016.04.12

Юуны өмнө танай компанийн хамт олонд энэ өдрийн мэнд айлтгая. Нийслэлийн Улаанбаатар чуулга нь BRB компанитай Монголын Эдийн засгийн форумын үеэр зохион байгуулагдсан Ерөнхий сайдын нэрэмжит хүлээн авалтын урлагийн тоглолтын асуудлаар хамтран ажилласан билээ. Мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 2016.04.09-10-ны өдөр зохион байгуулагдсан "Надтай гэрлээч" хуримын үзэсгэлэнд хамтран ажиллахад нэн таатай байсан юм. Манай Улаанбаатар чуулга цаашид ч хамтран ажиллах ба хамгийн ойрын тоглолт нь 2016/04/22-23-нд болох "5ive tones - live concert" гоцлол хөгжимчдийн хамтран тоглолт байх болно. Та бүхнийхээ цаашдийн ажилд өндөр амжилт хүсье. Одоо байгаа мэргэжлийн төвшингөө ахиулж, шинэ техник технологийг Монголдоо нэвтрүүлэн ажиллахыг хүсэн ерөөе!

Х.Боки

Улаанбаатар чуулга

2016.04.08

Excellent service, perfect execution! thanks to team #BRB #OfficeExpo2016

Г. Ариунжаргал

Mongolian Property Management Group - Гүйцэтгэх захирал

2016.04.02

Монголын эдийн засгийн чуулган 2016 -н хүлээн авалтыг цогцоор нь хариуцан ажилсан БРБ-н хамт олонд баярлалаа. онго, тайзны шийдэл, дэлгэцийн дурсууд гайхалтай байлаа. та бухэнд амжилт хусье.

Н. Алтанзул

Монголын эдийн засгийн форум

2016.03.22

Семинарын арга хэмжээг хамтран зохион байгуулсан та бүхэнд талархаж байна. Цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе. Хамтран ажиллахдаа таатай байлаа.

Т. Ууганбат

Харилцаа холбооны зохицуулах хороо - Хуулийн зөвлөх

2015.09.26

"Discovery Mongolia 2015" , "Carec investment forum" хурлын үйл ажиллагаа болон оройн хүлээн авалт зэргийг амжилттай зохион байгуулахад чанартай тоног төхөөрөмжөөр үйлчилгээ үзүүлсэн Броадбэнд ХХК-ийн чадварлаг хамт олонд талархлаа илэрхийлж байна. Цаашид илүү олон үйл ажиллагаанд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Г.Ганзориг

Эрдэнэс Монгол ХХК - Захиргаа хариуцсан менежер

2015.08.24

Аливаа арга хэмжээг амжилттай зохион байгуулахад шаардлагатай өндөр нягтралтай, олон сонголт бүхий LED дэлгэцийг санал болгодог, шуурхай ажилладаг BRB компанийн хамт олондоо талархал илэрхийлэе

Б.Золбадрал

JCI Монгол байгууллагын 2015 оны Дэд Ерөнхийлөгч , "Хөргөлт сервис" ХХК ийн CEO

2015.08.21

2015 оны 8 сарын 14 нд Shangri-La зочид буудалд болсон "Монголын Туялзуур Сэлэмний Холбооны" арга хэмжээг амжилттай зохион байгуулж өгсөн BRB компанийн хамт олонд баярлалаа.

Ц.Даваацэрэн

МТСХолбооны ерөнхийлөгч , Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ерөнхий захирал

Арга хэмжээ