​BRB медиа сурталчилгааны байршлын болон дэлгэцүүдийн тоо нэмэгдлээ

Нийтлэгдсэн огноо: 2013 оны 06 сарын 07

Манай “BRB ХХК” нь олон нийтийн медиа сурталчилгааны хамгийн өргөн сүлжээг хамардаг билээ. Тодруулж хэлбэл Улаанбаатар хотод нийт 70 гаруй аж ахуй нэгжид нийт 120 гаруй медиа дэлгэц байршуулаад байна. Тэгвэл бид хамрах хүрээгээ улам тэлж энэ сараас буюу 2013.06.01-ээс шинээр 30 байршилд 30 медиа дэлгэц нэмж байгаа баяртай мэдээ дуулгахад таатай байна. Шинээр нэмэгдэж буй байршлуудын хувьд хүн амын төвлөрөл ихтэй илүү массруу чигэлсэн байршлууд бөгөөд та бидний өдөр дутам байнга үйлчлүүлдэг олон нийтийн газрууд юм. Жишээлбэл: Номин, Макс, Миний дэлгүүр, Everyday, Баясах, Оргилуун, Экстра зэрэг сүлжээ супермаркетууд, Улаанбаатар, Отгонтэнгэр, Чингис Соосэ гэх мэт их дээд сургуулиуд, Мишээл экспо, Хаан бууз зэрэг олон нийтийн үйлчилгээний газрууд багтаж байна. Дэлгэцийн хувьд “Куюкпэй Монголиа” ХХК терминалтай хамт байрлах бөгөөд үүрэн телефоны 4 оператор компаний нэгж болон олон улсын ярианы карт борлуулах болон ОХУ-ын операторуудын / мөнгөн гуйвуулга, онгоц, галт тэрэгний билет захиалах / үйлчилгээ үзүүлдэг юм.

Одоо манайх 100 аж ахуй нэгжид 150 гаруй медиа сурталчилгааны дэлгэцтэй боллоо. Тэгэхлээр та бүхэн манай хамгийн сүүлийн үеийн дижитал сайнэйж технологи дээр суурилсан медиа дэлгэцүүдээр дамжуулан хямд үнэ, олон давталт, үр дүнтэйгээр зорилтот хэрэглэгчдэд өөрийн байгууллагын брэнд, бүтээгдэхүүн, үйлчилгээ үйл ажилгааг сурталчилах боломж улам нэмэгдэж байна гэсэн үг юм. Манай байгууллага энэ мэт олон шинэ үйлчилгээг тогтмол нэвтрүүлж байх бөгөөд 5 жилийн ойн хүрээнд медиа сурталчилгаа болон HD LED дэлгэц түрээсийн үйлчилгээндээ цаашид олон урамшуулалт хөтөлбөр арга хэмжээ зарлах болно. Бид та бүхэнтэй хамтарч ажиллахад хэзээд бэлэн бөгөөд найдвартай шуурхай чанартай үйлчилгээг үзүүлж байна.