Өнөөдөр “М-Си-Эс интернэшнэл ХХК” -ын 20 жилийн ойн баяр тохиож байнa

Нийтлэгдсэн огноо: 2013 оны 11 сарын 15

“М-Си-Эс интернэшнэл ХХК” үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн баяраа өнөөдөр буюу 2013.11.15-ны өдөр Туушин зочид буудал Соёмбо танхимд нийт ажилчид, удирдлагуудын хамт халуун ам бүлээрээ тэмдэглэн өнгөрүүлж байна.

Арга хэмжээнд ТЭХЯ-ны сайд, УБ хотын ИТХ-ын дарга Баттулга, “М-Си-Эс группын” захирал Оджаргал нар хүндэт зочноор оролцох бөгөөд урлаг соёлын олон уран бүтээлчид баяр хүргэхээр хүрэлцэн ирэх юм.

Манай BRB rent-нь “М-Си-Эс групп”-тэй удаан хугацаанд хамтарч ажиллаж ирсэн бөгөөд энэхүү 20 жилийн ойн баярын арга хэмжээнд HD LED дэлгэц болон 55 инч медиа дэлгэцүүдээрээ оролцож байна. Та бүхний баярт улам өнгө оруулж баяраас тань хуваалцан бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ оролцож байгаадаа манай хамт олон баяртай байна. Ингээд нийт “М-Си-Эс”-чүүддээ баярын мэндийг дахин хүргэж та бүхиий ажилд өндөр амжилт хүсье! Бидний хамтын ажиллагаа улам өргөжин тэлэх болтугай.