Би Ар Би ХХК

Өнгөлөг ирээдүйг өнөөдрөөс

Би Ар Би ХХК (BRB) компани нь 2008 оноос эхлэн дижитал дэлгэцийн медиа сурталчилгаа, арга хэмжээ & түрээсийн угсардаг 4K & HD LED дэлгэцүүд, худалдаа зэрэг үндсэн 3 чиглэлд үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Бид цаашид үйл ажиллагааныхаа бодлогодоо харилцагч компаниудынхаа медиа сурталчилгаа , ухаалаг дэлгэцийн худалдаа , арга хэмжээ төлөвлөлт түрээсийн үйлчилгээг цогцоор нь гүйцэтгэх, дээрх салбаруудад нэр хүнд бүхий хүчтэй компани болоход голлон анхаарч ажиллаж байна.

БИДНИЙ

ЭРХЭМ ЗОРИЛГО

Шинэ санаа, техник технологийн дэвшлийг ашиглан харилцагч байгууллагууддаа реклам сурталчилгаа, худалдаа , арга хэмжээ төлөвлөлт & тоног төхөөрөмж түрээсийн , хамтын ажиллагааны олон талт боломжуудыг бий болгох замаар Улс орныхоо хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж ирээдүйн хүчирхэг компани болох.

Бидний. амжилт

  • - Авьяаслаг Монголчууд 2016 шоу нэвтрүүлэгийн шүүгчийн хагас шигшээ финалын шатны шалгаруулалтын тайз дэлгэцийн ажлыг хийж гүйцэтгэв.

    - 2016 онд шинээр гадна зориулалтын P5.99mm 1920х1080 HD нягтаршилтай 100м2 LED дэлгэц арга хэмжээ & түрээсийн үйлчилгээндээ нэвтрүүлэв.

    - 2016 онд шинээр дотор зориулалтын P3.92mm 4K нягтаршилтай 80м2 LED дэлгэц арга хэмжээ & түрээсийн үйлчилгээндээ нэвтрүүлэв.

  • - 2016 онд ойролцоогоор 1000ш буюу 250м2 арга хэмжээ & түрээсийн өндөр нягтаршилтай Монголын хамгийн их LED дэлгэцтэй компани болов.

    - 2016 онд шинээр евро стандартын special effect , тайз карказ , бусад нэмэлт хэрэгсэлүүдийг түрээсийн үйлчилгээндээ нэвтрүүлэв.

    - SAMSUNG компанийн B2B дэлгэцийн Монгол дахь албан ёсны дистрибьютор компаниар Би Ар Би компани сонгогдов.

    - Монголд анх удаа P3.92mm 4K нягтаршилтай 35м2 LED дэлгэц арга хэмжээ & түрээсийн үйлчилгээндээ бид нэвтрүүлэв.

  • МҮХАҮТ-аас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг өргөмжилдөг “ENTREPRENEUR-2015” ёслолын ажиллагаа 19 дэхь жилдээ зохион байгуулагдаж, БИ АР БИ компани “МЕДИА СУРТАЛЧИЛГААНЫ ОНЫ ОНЦЛОХ САЛБАРЫН ШИЛДЭГ ENTREPRENEUR”-ээр шалгарлаа.

  • Топ 150 аж ахуйн нэгжээр тодорлоо. Броадбэнд компанийн бүтээлч хамт олон нь 2012 онд медиа сурталчилгааны салбарт цоо шинэ бизнесийн таатай медиа орчинг төлөвшүүлэх, хэрэглэгчдэд хүргэх үйлчилгээний дэвшилтэт технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, байгууллагуудад сурталчилгааны хамгийн сүүлийн үеийн шийдэлийг санал болгож аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд бодитой тус дэм үзүүлэх, сурталчилгааны салбарт хөрөнгө оруулалтыг түлхүү хийж, үр ашгийг нь дээшлүүлэх, маркетингийн цогц үйлчилгээг үзүүлэх зорилт тавьж ажилсан билээ. Бидний хийж бүтээсэн ажлыг төр засаг, эрхэм харилцагчид маань үнэлэж , 12 дахь жилдээ явагдаж буй энэхүү нэр хүндтэй шалгаруулалтанд оролцуулан 2012 оны ТОП аж ахуй нэгжээр нэрэлсэнд бид туйлын баяртай байна. Энэхүү шагнал нь бидэнд хийсэн бүтээснээрээ бахархах,    цаашид улам эрч хүчтэй ажиллах урам зориг өгсөн явдал боллоо.   

  • “Улаанбаатар түншлэл 2011” ОУ-ын үзэсгэлэн яармагаас“зах зээлд шинэ үйлчилгээ нэвтрүүлэгч байгууллага”-аар шалгарч шагнал хүртлээ. Энэ удаагийн үзэсгэлэн яармагт Монголын 60 гаруй аж ахуй нэгж, гадаадын улс орнуудаас нилээд идэвхитэй оролцож байна. Тухайлбал: ОХУ-ын Эрхүү, БНПУ болон Тайваны гадаадын 20-иод компани байгууллага тус тус оролцсон байна. Тус үзэсгэлэн яармагт Бродбэнд ХХК нь уламжлал ёсоор 3 дахь жилдээ амжилттай оролцож байгаа бөгөөд медиа сурталчилгааны сүлжээнд шинээр нэвтэрсэн 47”-инчийн full HD загварын босоо дэлгэцүүдээ үйлчлүүлэгчдэд танилцуулж байгаа юм. “Броадбэнд” ХХК нь урьд жилүүдэд тус үзэсгэлэнгээс шагнал авч байсан бөгөөд энэ удаад ч амжилттай оролцож улмаар “Зах зээлд шинэ үйлчилгээ нэвтрүүлэгч байгууллага” гэсэн хүндтэй шагналыг хүртсэн юм.

  • МҮХАҮТанхимаас жил бүрийн эцэст зохион байгуулдаг “Ногоон эдийн засаг, ногоон бизнесийг дэмжих жил”-ийн хvрээнд идэвхи санаачлагатай ажиллан шинэ техник технологи нэвтрvvлж шинэлэг бvтээгдэхvvн, vйлчилгээг бий болгосон, vндэсний vйлдвэрлэлийг хєгжvvлэн экспортыг нэмэгдvvлсэн, шинээр ажлын байр бий болгож Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хєгжилд бодитой хувь нэмрээ оруулж яваа аж ахуйн нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулан тодруулах ENTREPRENEUR шагнал гардуулах ёслолын ажиллагаанаас Броадбэнд компанийг Монгол улсын 2010 оны "Дэвшилтэт технологи, нөү хау нэвтрvvлэгч Энтрепренер-оор шалгаруулан Хүрэл меркүри, хүндэт өргөмжлөл олгож Монгол улсын топ 100 аж ахуйн нэгжээр шалгаррууллаа.

  • Монгол Улсын Засгийн Газраас 2010 оныг "Бизнесийн шинэчлэлийн жил" , МҮХАҮТанхимаас "Ногоон эдийн засаг, ногоон бизнесийг дэмжих жил" болгон зарласантай холбогдуулан Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Нийслэлийн засаг даргын тамгын газар хамтран МҮХАҮТанхим үүсгэн байгуулагдсаны 50 жил, Нийслэл хот байгуулагдсаны 371 жилийн ойн нэгдсэн арга хэмжээнүүдийн хүрээнд зохион байгуулсан "УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2010" Олон улсын намрын үзэгсэлэн яармагт амжилттай оролцож, орчин үеийн дэвшилтэд технологи ашиглан үйл ажиллагаа явуулж байгааг нь өндрөөр үнэлж "Броадбэнд ХХК" -д Үзэгсэлэнгийн Зохион Байгуулах Хорооны цом Хүндэт өргөмжлөл олгов.

  • МҮХАҮТ, НЗДТГ-тай хамтран Нийслэл хот байгуулагдасны 370 жилийн ой, Үйлдвэржилтийн жилд зориулан зохион байгуулсан Улаанбаатар түншлэл 370 олон улсын намрын үзэгсэлэн худалдаанд шилдэг рекламны технологи нэвтрүүлэгч байгуууллагаар шалгарав.

Хамт Олон

Ж.Энхжаргалан

Гүйцэтгэх захирал

М.Хоролсүрэн

Нягтлан бодогч

Б.Ганзориг

Арга хэмжээ хариуцсан түрээсийн ахлах менежер

Ж.Эрдэнэцэцэг

Нярав

О.Төгсбаяр

График дизайнер

Ц.Балжинням

Түрээсийн инженер (LED)

Х.Адьяаболд

Түрээсийн инженер (Stage)

Э.Нэмэхбаяр

Түрээсийн инженер (LED)