Хамгийн өндөр нягтаршилтай дэлгэцүүдийн баярын захиалга эхэллээ

Нийтлэгдсэн огноо: 2015 оны 10 сарын 01

Жилээс жилд үйл ажиллагаа, тоног төхөөрөмжийн цар хүрээгээ тэлж буй манай хамт олны хувьд 2015 он өндөр амжилтай өрнүүн их ажилтай жил болж байна. Бид энэ оны эхний улиралд Монголд хамгийн өндөр хүчин чадалтай 4K Ultra HD дүрсийг ялгаруулах боломжтой лед дэлгэцийг дэлгэц түрээсийн үйлчилгээндээ цоо шинээр нэвтрүүлсэн билээ. Уг дэлгэц нь P3.9mm нягтаршилтай, 10м*3.5м нийт /35м2/ хэмжээтэй, ОУ-ын чанартай хурал чуулган болон бусад дүрсний өндөр үзүүлэлт шаарддаг арга хэмжээнүүдийн стандартыг бүрэн хангахуйц дэлгэц гэдгээрээ онцлог давуу талтай юм.

Тиймдээ ч бид уг дэлгэцээрээ ASEM сэргээгдэх эрчим хүчний ОУ-н хурал, Салхины эрчим хүчийг нэмэгдүүлэх ОУ-ын бага хурал, Discover Mongolia ОУ-ын уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт, Туялзуур сэлэмний залуучуудын азийн аврага шалгаруулах тэмцээн, Төв Азийн Бүс Нутгийн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Хөтөлбөр (CAREC)-н Хөрөнгө оруулалтын чуулга уулзалт зэрэг олон томоохон арга хэмжээнд амжилттай оролцоод байна. Удахгүй болох шинэ жилийн баярын арга хэмжээнүүдэд зориулан баяр дээр баяр нэмэх хамгийн өндөр нягтаршил бүхий лед дэлгэц тоног төхөөрөмжүүдийн захиалгаа бид эхлүүллээ.

Бид байнгын харилцагч байгууллага хамт олон болон урьдчилан захиалгаа өгсөн харилцагчдадаа 5-10% хөнгөлөлт урамшуулал үзүүлэх боломжтой юм. Манай өнгө дүрсний өндөр чанартай лед дэлгэцүүд, чадварлаг найдвартай үйлчилгээнд хэрэглэгч харилцагчдын талархал тасралтгүй ирсээр байгаа бөгөөд танай хамт олон ч гэсэн талархлын үгийг нэгээр нэмэн бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.brb.mn сайт болон 9912-6767 утсаар тодруулна уу.