D3

4К НЯГТАРШИЛТАЙ , ХАР SMD ГЭРЭЛТЭЙ UHD LED дэлгэц

Дүрс бичлэг үзэх

Үзүүлэлт татах



P3.88mm пиксел LED

Хар SMD гэрлээр бүтээгдсэн гэрлийн нарийвчлал P3.88мм нягтаршилаар хийгдсэн төдийгүй LED дэлгэцийн гаралт энгийн гаралт нь 4K нягтаршилаар дүрсийг нэвтрүүлж чадах онцлогтой.

2016 оны шинэчилсэн загвар

D3 загварын дэлгэц нь хар SMD гэрэлтэй бүтээгдсэн ба ойрын зайнд дэлгэцнээс ердөө 3 метрт таны дүрс UHD нягтаршилаар гарна.


4К нягтаршилтай

Өнгө дүрсний том ялгааг та энэхүү D3 загварын дэлгэцнээс харж болно. Ойролцоогоор та 15м*4м ээс дээш хэмжээгээр дэлгэц зассаж байж 4К нягтаршилыг харах боломжтой.

320ш кабинет

2016 оны сүүлээр бид тусгай захиалагаар түрээсийн зориулалт бүхий D3 загварын 320ш кабинет буюу 80м2 дэлгэцтэй болоод байна.


Камерны шууд дүрс

D3 LED дэлгэцрүү HMDI гаралт бүхий л бүх төрлийн камернууд холбогдох боломжтой бөгөөд мөн VNC & SDI холболтуудыг хувиргагч ашиглан дэмжих чадвартай

Magnimage видео процессор

Видео процессорын товч ойлголт нь компьютернаас LED дэлгэцрүү дүрс гаргахад видео процессор хамгийн чухал үүргийг гүйцэтгэдэг олон медиа оролт гаралт бүхий хүчирхэг хөрвүүлэгч төхөөрөмж юм. LED-580F загварын видео процессорыг дэлхийн олон мэргэжлийн LED дэлгэцүүдийг ажиллуулахад ашигладаг бөгөөд оролт нь AV x 2 ,VGA x 1 , DVI x 1 , HDMI x 1 , DP x 1 , гаралт нь VGA x 1 , DVI x 2 , DP x 1 тус тус байдаг. LED-580F загварын видео процессор нь 4K , 2К гаралтыг дэмждэг ба тус цуврал видео процессор нь томоохон шоу тоглолт, бага хурал, үзэсгэлэн, хэвлэлийн бага хурал, хяналтын төв, цэнгэлдэх хүрээлэн, нисэх онгоцны буудал зэрэгт өргөн хэрэглэж байна.



Synchronous MCTRL660 систем

MCTRL660 загвар нь Novastar компаниас гаргасан хамгийн сүүлийн мастер удирдлага юм. Тус төхөөрөмж нь дэлгэцийн тохиргоог маш богино хугцаанд олон төрлөөр гүйцэтгэх чадвартай. Тухалбал:
- Дэлгэцийн дээд resolution: 2048x1152,1920x1200,2560x960
- Видео оролт: HDMI/DVI
- Гаралт: 4ш нэт шугам
- LED дэлгэцийн тохиргоог компьютергүй хийж болно
- Шинэлэг архитектур ухаалаг тохиргоог хэрэгжүүлэх
- Нова G4 хөдөлгүүр , дэлгэц нь скан шугамын ямар ч зураасгүй тогтвортой, анивчилтыг хэвийн байлгадаг

NOVASTAR Азийн LED дэлгэцийн хамгийн алдартай техник хангамж

Novastar брендын программ хангамжийг бид ашиглаж байна. Энэхүү брендийн хүлээн авагч , дамжуулагч карт болон программ хангамж нь яг одоогоор дэлхийд хамгийн найдвартай ажиллагаагаараа LED дэлгэцийн зах зээлд дээгүүр бичигддэг юм. Маш олон төрлийн боломжыг LED дэлгэцийн программ хангамжинд Novastar өгдөг ба эцсийн хэрэглэгч болох харилцагчид хамгийн өндөр сэтгэдэл төрүүлэхийн тулд олон хүчирхэг бусад тоглуулагч программ хангамжуудыг дэмжиж чаддаг давуу талтай.


Resolume мэргэжлийн програм хангамж

Бид үйлчилгээндээ "Resolume , Grand VJ , Nova Studio" г.м мэргэжлийн дэлгэц түрээсийн програм хангамжыг албан ёсны лицензыг нь худалдан авч үйлчилгээндээ ашигладаг.

400 гаруй төрлийн хамгийн өндөр чанартай контентууд

Харилцагчиддаа бид цогц дэлгэцийн үйлчилгээг үзүүлэх үүднээс бид үргэлж төлбөртэй 1920*1080 , 4К нягтаршилтай контентуудыг худалдан авч үйлчилгээндээ ашигладаг нь бидний бас нэгэн үйлчилгээний давуу тал юм.