A6

Цагаан SMD гэрэлтэй

Дүрс бичлэг үзэх

Үзүүлэлт татах



Ердийн болон богино арга хэмжээнд хамгийн тохиромжтой загвар

P6.22мм - тэй LED дэлгэц нь хамгийн багадаа 6 - метрээс харахад тохиромжтой ба нийт 15м2 хүртлэх хэмжээгээр тань засах боломжтой юм. Энэхүү загвар үнийн хувьд түрээсвэхэд хямд ба таны арга хэмжээнд найдвартай ажиллагаагаараа үнэлэгдэх болно.

Цагаан SMD 3-1 гэрэлтэй

А6 загварын кабинет нь цагаан гэрэлтэй бүтээгдсэн бөгөөд түрээсийн үнийн хувьд харьцангуй хямд өртөгтэй. Тус загвар нь бага төсөвтэй арга хэмжээнүүдэд түрээслэхэд нэн тохиромжтой болж өгсөн.


VDWALL брендын видео процессор A6 загвар дээр бид ашигладаг

Видео процессорын товч ойлголт нь компьютернаас LED дэлгэцрүү дүрс гаргахад видео процессор хамгийн чухал үүргийг гүйцэтгэдэг олон медиа оролт гаралт бүхий хүчирхэг хөрвүүлэгч төхөөрөмж юм. LVP605 загварын видео процессор нь дундаж хэмжээтэй LED дэлгэцийг ажиллуулахад тохиромжтой ба оролт нь SDI x 1 ,VGA x 1 , DVI x 1 , HDMI x 1 , S-VIDEO х 1 , Composite:BNC x 1 , гаралт нь VGA x 1 , DVI x 2 , тус тус байдаг. LVP605 загварын видео процессор нь FULL HD гаралтыг дэмждэг ба тус цуврал видео процессор нь дунд зэргийн шоу тоглолт, хурал, үзэсгэлэн, хэвлэлийн бага хурал, хурим , нээлтийн арга хэмжээ зэрэгт өргөн хэрэглэж байна.

Дэлхийн LED дэлгэцийн хамгийн алдартай программ хангамж NOVASTAR

Novastar брендын программ хангамжийг бид ашиглаж байна. Энэхүү брендийн хүлээн авагч , дамжуулагч карт болон программ хангамж нь яг одоогоор дэлхийд хамгийн найдвартай ажиллагаагаараа LED дэлгэцийн зах зээлд дээгүүр бичигддэг юм. Маш олон төрлийн боломжыг LED дэлгэцийн программ хангамжинд Novastar өгдөг ба эцсийн хэрэглэгч болох харилцагчид хамгийн өндөр сэтгэдэл төрүүлэхийн тулд олон хүчирхэг бусад тоглуулагч программ хангамжуудыг дэмжиж чаддаг давуу талтай.


Хүргэлт , угсралт үнэгүй

Тоног төхөөрөмжийн тээвэрлэлт бол бидний үйл ажиллагааны нэг хэсэг бөгөөд бид арга хэмжээ болох газарт 3-4 цагын өмнө очиж тоног төхөөрөмжүүдийг угсарж бэлэн болгодог.

Flight Case 6ш кабинет

Дэлгэцийн тээвэрлэлтийг илүү аюулгүй гэмтэлгүй байлгах үүднээс 350кг даац бүхий тусгай хайрцагыг захиалагаар хийлгэсэн байдаг.