A3

4К НЯГТАРШИЛТАЙ , ХАР SMD ГЭРЭЛТЭЙ UHD LED дэлгэц

Дүрс бичлэг үзэх

Үзүүлэлт татах



Зөвхөн дээд зэрэглэлийн онцгой арга хэмжээнүүдэд түрээслэхэд зориулагдав

Энэхүү хар SMD гэрэлтэй, P3 нягтаршилтай LED дэлгэц нь дээд тал нь нийт 11.5 метр урт, 3 метр өндөр нийт 35м2 аар засагдаж чадах бөгөөд 4K гаралттайгаараа бусад загваруудаас цорын ганц бага нягтаршилтай гэдгээрээ ялгарч чадах юм.

4К LED - Өнгө дүрсний ялгааг олж хар

А3 загварын дэлгэц нь хар SMD гэрэлтэй бүтээгдсэн ба ойрын зайнд дэлгэцнээс ердөө 3 метрт таны дүрс UHD нягтаршилаар гарна гэд та төсөөлөөд үз. Тус загварын дэлгэц нь бага нягтаршилтай LED дэлгэцүүд дотроо хамгийн алдартай загвар бөгөөд бусад загвартай харицуулашгүй юм. Өнгө дүрсний ялгарсан сэтгэл ханамжыг танд бүрэн өгөх болно.


Ардаа мэдээлэгч жижиг дэлгэцтэй кабинет

Бусад түрээсийн дэлгэцүүдээс А3 загварын кабинет нь тусгайлан бүтээгдсэн бөгөөд үүний нэг тод илрэл нь бид түрээсийн арга хэмжээнд дэлгэцийн дулаан болон ажиллаж буй цагын мэдээлэл , өнгө алдалтын эсрэг тест товчлуур нэмж өгсөн ба дэлгэцийн хяналтын гол мэдээллүүдийг илтгэх жижиг дэлгэц хийж өгсөн нь аль ч бусад загвараас илүү болж чадсан.

Чанар бол бидний давуу тал

Тус А3 загварын дэлгэц нь кабинет хоорондын тогтоогч бэхлэгч нь тус загварын бас нэгэн онцгой хэсэг юм. Учир нь ихэнх бусад дэлгэцүүд түрээсийн арга хэмжээний үеээр сайн ажиглавал хоорондоо зайтай (нэрийн хуудас орохоор) угсрагдсан байдаг ба энэ нь өнгөц дүгнэхэд тийм ч ноцтой асуудал биш юм шиг байвч угтаа маш том сул тал байдаг. А3 загварын бэхлэгч нь нягт хоорондоо татагддагаар бүтээгдсэн нь ямар ч хэмжээгээр зассан та завсар олж харахгүй юм. Энэ бол чухал үзүүлэлт мөн.


Том хэмжээ бол том сэтгэдэл

P3.99mm LED дэлгэцийн засалтын хэмжээ томрох тусам 4K нягтаршилруу ойртож очих болно.

Энэ бол энгийн LED дэлгэц биш , энэ бол 4K ULTRA HD LED дэлгэц

Элсэн чихэрний ширхэг мэт жижиг хар SMD гэрэлнүүд нийлээд P3.99mm нягтаршилыг үүсгэдэг юм.


Камерны шууд дүрс өгөх боломжтой

A3 LED дэлгэцрүү HMDI гаралт бүхий л камерууд холбогдох боломжтой бөгөөд мөн VNC & SDI холболтуудыг хувиргагч ашиглан дэмжих чадвартай

Magnimage брендын хүчирхэг видео процессор бид ашигладаг

Видео процессорын товч ойлголт нь компьютернаас LED дэлгэцрүү дүрс гаргахад видео процессор хамгийн чухал үүргийг гүйцэтгэдэг олон медиа оролт гаралт бүхий хүчирхэг хөрвүүлэгч төхөөрөмж юм. LED-580F загварын видео процессорыг дэлхийн олон мэргэжлийн LED дэлгэцүүдийг ажиллуулахад ашигладаг бөгөөд оролт нь AV x 2 ,VGA x 1 , DVI x 1 , HDMI x 1 , DP x 1 , гаралт нь VGA x 1 , DVI x 2 , DP x 1 тус тус байдаг. LED-580F загварын видео процессор нь 4K , 2К гаралтыг дэмждэг ба тус цуврал видео процессор нь томоохон шоу тоглолт, бага хурал, үзэсгэлэн, хэвлэлийн бага хурал, хяналтын төв, цэнгэлдэх хүрээлэн, нисэх онгоцны буудал зэрэгт өргөн хэрэглэж байна.



Synchronous систем: MCTRL660 загварыг бид ашигладаг

MCTRL660 загвар нь Novastar компаниас гаргасан хамгийн сүүлийн мастер удирдлага юм. Тус төхөөрөмж нь дэлгэцийн тохиргоог маш богино хугцаанд олон төрлөөр гүйцэтгэх чадвартай. Тухалбал:
- Дэлгэцийн дээд resolution: 2048x1152,1920x1200,2560x960
- Видео оролт: HDMI/DVI
- Гаралт: 4ш нэт шугам
- LED дэлгэцийн тохиргоог компьютергүй хийж болно
- Шинэлэг архитектур ухаалаг тохиргоог хэрэгжүүлэх
- Нова G4 хөдөлгүүр , дэлгэц нь скан шугамын ямар ч зураасгүй тогтвортой, анивчилтыг хэвийн байлгадаг

NOVASTAR Азийн LED дэлгэцийн хамгийн алдартай техник хангамж

Novastar брендын программ хангамжийг бид ашиглаж байна. Энэхүү брендийн хүлээн авагч , дамжуулагч карт болон программ хангамж нь яг одоогоор дэлхийд хамгийн найдвартай ажиллагаагаараа LED дэлгэцийн зах зээлд дээгүүр бичигддэг юм. Маш олон төрлийн боломжыг LED дэлгэцийн программ хангамжинд Novastar өгдөг ба эцсийн хэрэглэгч болох харилцагчид хамгийн өндөр сэтгэдэл төрүүлэхийн тулд олон хүчирхэг бусад тоглуулагч программ хангамжуудыг дэмжиж чаддаг давуу талтай.


GRAND VJ лицензтэй мэргэжлийн шоу тоглолтын програм хангамж

Бид үйлчилгээндээ "Arkaos" амьд тоглолтын технологын тэргүүлэгч компанийн бүтээгдэхүүн болох "Grand VJ" програм хангамжын лицензыг нь албан ёсоор худалдан авч үйлчилгээндээ ашигладаг. "Grand VJ" програм хангамж нь дэлхийн томоохон хотуудад болдог шоу тоглолт , энтертэймэнт арга хэмжээний үеээр хамгийн өргөн хэрэглэгддэг тусгай програм хангамж юм.

200 гаруй төрлийн хамгийн өндөр чанартай контентууд

Харилцагчиддаа бид цогц дэлгэцийн үйлчилгээг үзүүлэх үүднээс бид төлбөртэй хамгийн өндөр чанартай контентуудыг худалдан авч үйлчилгээндээ ашигладаг юм.