Cалют

Тайзны цаасан

Дүрс бичлэг үзэх

Үзүүлэлт татах



Компаний лого, бүтээгдэхүүний шошго тэр бүү хэл өөрийн нэрээ хүртэл бичээд тэнгэрээс бороо оруулах боломжтой

Энэ нь тайзны тусгай эффектийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг Европын алдарт Magic FX компаний цаасан салют автоматаар буудуулдаг Power shot хэмээх төхөөрөмж юм. Энэхүү төхөөрөмж нь 80 см ба 40 см-ийн урттай цаасан салютны хошууг залгаж, ямар нэгэн механик үйлдэл хийхгүйгээр тайзны араас автоматаар буудуулдгаараа онцлогтой. Мөн 80 см урттай хошуу нь нэг буудахдаа 15-20 метрийн урт зайг хамардаг бол 40 см-ийн урттай хошуу нь 5-10 метрийн урт зайг хамарч бууддаг. Нэг удаа салют буудахад дунджаар 5-10 секунд тайзны эффект үргэлжилдэг.

Арга хэмжээний салшгүй нэг чимэглэл

Бид таньд төрөл бүрийн өнгө, дүрстэй 80 см ба 40 см-ийн урттай салютны хошууг санал болгохоос гадна хүсвэл та компаний лого, бүтээгэхүүний шошго болон өөрийнхөө хүссэн зүйлээ бичсэн цаасаар салют буудуулах боломжтой. Жич: Нэг цаасан салютны хошуугаар нэг л удаа буудах боломжтой ба дахин ашиглах боломжгүй болдог. Дахин буудуулах тохиолдолд салютны хошууг заавал солих шаардлагатай.