M5

Цагаан SMD гэрэлтэй

Дүрс бичлэг үзэх

Үзүүлэлт татах



Өд шиг хөнгөн

2016 оны M5 загварын 1 кабинет дэлгэц нь ердөө 7кг жинтэй ба P5.25mm нягтаршилтай бөгөөд хамгийн багадаа 5 метрээс харахад үзэх зориулалттай.

3-1 цагаан SMD гэрэлтэй

3-1 цагаан SMD гэрэл нь гадаа нарны гэрэл эгц өөдөөс 6000нит хүчин чадлаар эсэргүүцэх чадвартай. Энгийнээр тайлбарлавал SMD гэрэл нь хөх улаан ногоон гэсэн гурван гэрлийн нэгтэгсэн нэг гэрэл юм.


Curve дэлгэц

M5 загварын дэлгэц нь хааш хаашаа -15 , +15 градусаар нумрах боломжтой.

Уяан хатан загвар

М5 дэлгэц нь үг үсэг , тоо , хэлбэр дизайн бүтээх зэрэг бүх төрлийн дизайнд уусч чаддаг онцлогтой.


100m2 дэлгэц

M5 загварын дэлгэц нь гадна зориулалтын Монгол улсад байгаа түрээсийн хамгийн том хэмжээтэй P5 нягтаршилтай дэлгэц юм.

Resolume програм хангамж

Бид үйлчилгээндээ дэлхийн томоохон арга хэмжээнүүдэд ашигладаг албан ёсны лицензтэй Resolume програм хангамжыг ашигладаг.


Magnimage брендын хүчирхэг видео процессор бид ашигладаг

Видео процессорын товч ойлголт нь компьютернаас LED дэлгэцрүү дүрс гаргахад видео процессор хамгийн чухал үүргийг гүйцэтгэдэг олон медиа оролт гаралт бүхий хүчирхэг хөрвүүлэгч төхөөрөмж юм. LED-550F загварын видео процессорыг дэлхийн олон мэргэжлийн LED дэлгэцүүдийг ажиллуулахад ашигладаг бөгөөд оролт нь AV x 2 ,VGA x 1 , DVI x 1 , HDMI x 1 , DP x 1 , гаралт нь VGA x 1 , DVI x 2 , DP x 1 тус тус байдаг. LED-550F загварын видео процессор нь 4K , 2К гаралтыг дэмждэг ба тус цуврал видео процессор нь томоохон шоу тоглолт, бага хурал, үзэсгэлэн, хэвлэлийн бага хурал, хяналтын төв, цэнгэлдэх хүрээлэн, нисэх онгоцны буудал зэрэгт өргөн хэрэглэж байна.

Дэлхийн LED дэлгэцийн хамгийн алдартай программ хангамж NOVASTAR

Novastar брендын программ хангамжийг бид ашиглаж байна. Энэхүү брендийн хүлээн авагч , дамжуулагч карт болон программ хангамж нь яг одоогоор дэлхийд хамгийн найдвартай ажиллагаагаараа LED дэлгэцийн зах зээлд дээгүүр бичигддэг юм. Маш олон төрлийн боломжыг LED дэлгэцийн программ хангамжинд Novastar өгдөг ба эцсийн хэрэглэгч болох харилцагчид хамгийн өндөр сэтгэдэл төрүүлэхийн тулд олон хүчирхэг бусад тоглуулагч программ хангамжуудыг дэмжиж чаддаг давуу талтай.


Гадна дотор зориулалттай

M5 загварын дэлгэц нь гадаа дотор , хоёр зориулалтаар ашиглаж болдог загвар юм.

Контент

Бид үйлчилгээндээ мэргэжлийн байгууллагын хийсэн төлбөртэй өндөр чанарын контентыг худалдан авч ашигладаг.


Хүргэлт , угсралт үнэгүй

Тоног төхөөрөмжийн тээвэрлэлт бол бидний үйл ажиллагааны нэг хэсэг бөгөөд бид арга хэмжээ болох газарт 3-4 цагын өмнө очиж тоног төхөөрөмжүүдийг угсарж бэлэн болгодог.