туялзуур сэлэмний залуучуудын азийн аварга шалгаруулах тэмцээн

Нийтлэгдсэн огноо: 2015 оны 08 сарын 31

Монголын туялзуур сэлэмний холбоо нь анх 2009 онд байгуулагдаж байсан бөгөөд уг спортыг хөгжүүлэх, сурталчлах чиглэлээр идэвхтэй үйл ажиллагааг явуулсаар ирсэн. Сүүлийн 2 жилийн хугацаанд Туялзуур сэлмээр хичээллэгсэдийн тоо 4 дахин өссөн нь уг спортыг Монголд идэвхитэй хөгжиж байгаа спортын тоонд зүй ёсоор багтааж байна. Түүнчлэн манай улсын тамирчид жилээс жилд сайжиран уралдаан тэмцээнд идвэхитэй оролцож байгаа нь спорт сонирхогчдод ихээхэн итгэл найдвар төрүүлдэг боллоо. 2015 оны 9 сарын 7-12 өдрүүдэд Азийн Олимпийн Зөвлөлийн ерөнхийлөгчийн нэрэмжит "Ulaanbaatar 2015" туялзуур сэлэмний залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн болон туялзуур сэлэмний холбооны Ерөнхий ассемблей хурал тохиож байна. Тэмцээний мэдээлэл болон тоног төхөөрөмж үйл ажиллагааг “BRB rent” хариуцан ажиллаж байгаа бөгөөд бэлтгэл ажил амжилттай явагдаж байна. Тус арга хэмжээнд дээд зэрэглэлийн үйл ажиллагаанд зориулагдсан 4K UHD Р3 лед дэлгэц /35м2/, өндөр нягтаршил бүхий Р5, Р6 HD лед дэлгэцүүд /30м2/ тус тус Буянт Ухаа цогцолборт засагдаж Азийн аварга шалгаруулах тэмцээний чухал нэг хэсэг болж байна. Тэмцээнийг зорин очсон үзэгчидэд бид хамгийн сүүлийн үеийн өндөр нягтаршилтай дэлгэцүүдээр тэмцээний үйл явдалыг цаг алдалгүй хүргэх болсондоо таатай байна.