Дижитал Сайнэйж технологийн бас нэг давуу тал нь тод, өндөр нягтралтай дүрсээр реклам сурталчилгааг өндөр чанартайгаар хүргэдэг. Энэхүү технологи нь 75000 өнгийг ялгах чадвартай. Хэрэглэгч, худалдан авагч, үйлчлүүлэгчид тод өнгөнд анхаарал нь шууд ханддаг байна. Олон улсын сурталчилгааны байгууллагаас гаргасан судалгаагаар худалдан авагчдын 75% нь шийдвэрээ тухайн бараа бүтээгдхүүнийг яг авах үедээ хийдэг гэсэн судалгаа байдаг аж. Дээрхи тоо нь ихэнх хэрэглэгчид дэлгүүр дотроо шийдвэрээ гаргадаг ба энэ нь олон нийтийн газарт байрлах медиа сурталчилгаа нь тэдний шийдвэр гаргах үед нөлөөлж чадна гэсэн санаа юм.