ОЛОН НИЙТИЙН МЕДИА СУРТАЛЧИЛГААНЫ

хамгийн өргөн сүлжээ

Энэхүү медиа сурталчилгааны шинэлэг суваг нь сүүлийн 6 жилд зүүн Азийн өндөр хөгжилтэй улс орнуудад дэлгэрч байгаа сурталчилгааны цоо шинэ хэлбэр бөгөөд техник технологийн ололт хөгжлийг ашиглан уламжлалт сурталчилгааны хэрэгсэлүүдээс өөрийн онцлог давуу талаараа хэрэглэгчдэд мэдээллээ хамгийн хүртээмжтэй хүргэж чаддагаараа ялгарч чадаж байгаа Дижитал Сайнэйж технологи дээр суурилсан сурталчилгааны шинэ суваг юм. Бизнесийн байгууллагууд сүүлийн жилүүдэд телевиз, радио, сонин, сэтгүүл, хөдөлөөнт реклам, гудамжны хулдаасан самбар зэрэг аливаа өндөр зардалтай реклам сурталчилгаагаа багасгаж өөрийн брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд хямд үнэ, хамгийн үр өгөөжтэйгээр сурталчилахын тулд медиа дижитал дэлгэцийн сурталчилгааг ашиглан зорилтод зах зээлдээ сурталчилгаагаа хүргэх болсон.

Медиа сурталчилгааны сүлжээ нь ард иргэдийн өргөнөөр үйлчлүүлдэг бизнесийн байгууллагууд, худалдаа үйлчилгээний томоохон төвүүд, өндөр зэрэглэлийн ресторан, клуб болоод хүнсний сүлжээ дэлгүүрүүдийн дотор байрладаг бөгөөд аливаа байгууллагын нэрийн үйл ажиллагааг сурталчилан брэнд, бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд таниулан хоногшуулахад хамгийн үр дүнтэй сурталчилгааны хэлбэр юм. Бид танд Улаанбаатар хотод өөрийн байгууллагын бараа бүтээгдэхүүнийг хамгийн хямд үнээр хамгийн үр дүнтэй хэлбэрээр сурталчилах хамгийн өргөн боломжийг санал болгож байна.