Монголын анхны худалдаа үйлчилгээний цогцолбор Хүннү Молл-д медиа сурталчилгааны шинэ байршил нэмэгдлээ

Нийтлэгдсэн огноо: 2015 оны 06 сарын 15

Бизнесийн болон олон нийтийн байгууллагууд мэдээ мэдээлэл, реклам сурталчилгааг зорилтот хэрэглэгчдэдээ хүргэхэд сонирхолтой шинэлэг байдал, түгээх суваг тэр дундаа байршил хамгийн чухал юм. “БРБ медиа” тэрхүү чухал хэрэгцээг хангахуйц Улаанбаатар хотын томоохон, нэр хүндтэй худалдаа үйлчилгээний төвүүд, албан газар оффист медиа сурталчилгааны дэлгэцүүдээ байршуулдаг билээ. Үйлчилгээнийхээ цоо шинэхэн байршлаар Монголын хамгийн анхны худалдаа үйлчилгээний цогцолбор “Аз жаргалын өргөө-Хүннү Молл”-г сонгосон бөгөөд босоо суурьтай загварын 47 инчийн Full HD дэлгэцээ байршуулаад байна. Тус худалдаа үйлчилгээний төв нь нэг доор 12.000.000 хүн хүлээн авах хүчин чадалтай бөгөөд

• Жилийн 4 улирлын турш ажиллах дотор мөсөн гулгуур,

• 1000 хүний суудалтай Multifunctional кинотеатер,

• Бүх насны хүүхдүүд үйлчлүүлэх боломжтой тоглоомын төв,

• Зохион бүтээх сэтгэлгээг хөгжүүлж, өөрийн гараар хийж бүтээх сэдлийг төрүүлдэг, гэрээ бахархан дээдэлдэг хүн бүрт зориулсан Home DIY дэлгүүр,

• Молл доторх цэвэр агаар байгалийн амьд орчинг мэдрүүлсэн Хүннү цэцэрлэгт хүрээлэн,

• Олон үндэстэний зоогийн газрууд, албан ёсны эрхтэй брэнд дэлгүүрүүд болон бүх төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой. Энэхүү томоохон цогцолборт байрших “БРБ медиа” дэлгэцээр таны сурталчилгаа мэдээ мэдээлэл үйлчлүүлэгчид хүрсэнээр таны ажил бизнесийн ашиг орлого, амжилт нэмэгдэх нь зайлшгүй юм. Манай үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авах болон бидэнтэй хамтарч ажиллахыг хүсвэл: 9912-6767, 7011-9967 дугаараар холбогдоорой. Танд ажлын амжилт хүсье.