Манай хамт олон хүмүүнлэг сэтгэлээр цусаа өгч бусдад амьдрал бэлэглэлээ

Нийтлэгдсэн огноо: 2013 оны 06 сарын 19

Нийгмийн хариуцлагаа ухамсарлагч хамт олон маань өнөөдөр Цус Сэлбэлт Үндэсний Төвд очин цусаа өгч, бусдыгаа аврах сайн үйлсэд нэгдлээ. Эрүүл цуснаас 6 цагийн дотор 4 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж олон хүний амь насыг аварч амьдрал бэлэглэдэг ажээ. Бид энэхүү гайхалтай үйлсэд нэгдсэндээ үнэхээр бахархаж баяртай байгаа бөгөөд та бүхнийг ч цусаа өгөхийг уриалж байна. Донор хүн цусаа хандивлахдаа эрүүл байж бусдад амьдрал бэлэглэх нь хамгийн чухал. Та 17-60 настай, 45 дээш жинтэй, ямар нэг өвчингүй бол цусны донор байж болно. Хэрэв та хүний амь аврахаар шийдсэн бол цусаа бэлэглэхийн өмнө сайн унтаж амарч, хувийн ариун цэвэр сахиж шингэн зүйл ахиу уугаад бичиг баримттайгаа Цусны төвд ирэх хэрэгтэй. Хүмүүнлэг сэтгэлээр бусдад амьрал бэлэглэцгээе!