ДЭЗЧУ-ын Монгол Улсын хөгжлийн ирээдүйн асуудлаарх стратегийн яриа хэлэлцээ сэдэвт уулзалтанд BRB RENT амжилттай оролцлоо

Нийтлэгдсэн огноо: 2013 оны 09 сарын 16

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт Монгол Улсад 9 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд Blue sky tower-“Crystal” танхимд анх удаа амжилттай зохион байгууллагдаж өндөрлөлөө.
Уулзалтанд Монгол Улсын Засгийн газар, дотоодын болон олон улсын бизнесийн салбарт манлайлж буй хүмүүс оролцсон бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Ерөнхий сайд Норовын Алтанхуяг, УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболд болон УИХ, Засгийн газрын зарим гишүүд мөн хүрэлцэн ирсэн юм.

Уулзалтын нээлтэн дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлсэн ба ерөнхийлөгч Улаанбаатарт хүрэлцэн ирсэн Дэлхийн эдийн засгийн форумыг үндэслэгч профессор Клаус Шваб болон тус форумын хамт олон, хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд чин сэтгэлийн баяр хүргэлээ. Тэрээр профессор Клаус Швабыг Монгол оронд ирнэ гэж хүлээж байсан, ийм олуулаа хүрэлцэн ирсэнд талархаж байна гэсэн юм. Мөн улс орны эдийн засгийн хөгжлийн талаар санал бодлоо илэрхийлсэн юм.

Уулзалтын үеэр Монголын эдийн засгийн ирээдүйн хөгжилд хүрэх тогтвортой арга замыг эрэлхийлсэн бөгөөд Монгол Улсын хөгжил дэвшлийг хангах чухал ач холбогдолтой дараах гурван стратегийн шийдвэрийг авч хэлэлцсэн юм.

Үүнд:
1. Уул уурхайн салбарын хөгжил, энэ салбараас орж буй орлогоос улс оронд өгөх үр өгөөжийг хэрхэн дээшлүүлэх
2. Эдийн засгийг төрөлжүүлэх арга хэлбэрүүд, түүнийг хэрэгжүүлэх
3. Эдгээрт хүрэхийн тулд баримтлах зарчмууд (худалдаа, хөрөнгө оруулалтын хувьд

Энэ уулзалт Монголд зохиогдож байгаа нь эдийн засгийн эрчимтэй хөгжлийн гараан дээр байгаа манай улсын хувьд маш чухал ач холбогдолтой учир зохион байгуулалтанд өндөр анхаарч ажилсан юм.

Дэлхийн хэмжээний чухал уулзалт арга хэмжээнд “BRB ХХК” нь SMD HD LED дэлгэцээрээ амжилттай оролцсон юм. “BRB rent” үйлчилгээ маань өргөжин тэлж улс төр, бизнес, байгууллага олон нийтийн дунд хэдийнээ чанараараа танигдсан нь бидний оролцож буй арга хэмжээнүүдээс харагдаж байгаа юм. ДЭЗЧУ-ын яриа хэлэлцээ 2014 оны 1 дүгээр сард Швейцарийн Давос-Клостерст болох ээлжит чуулга уулзалтаар үргэлжлэх болно.