“Броадбэнд” ХХК “Медиа сурталчилгааны салбарын оны онцлох Энтрепренер” -оор шалгарлаа.

Нийтлэгдсэн огноо: 2016 оны 01 сарын 05

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимаас жил бүр уламжлал болгон Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй шилдэг аж ахуй нэгжийг шалгаруулдаг 19 дэх удаагийн “Энтрепренер-2015” шагнал гардуулах ёслол 2015 оны 12-р сарын 29-ний өдөр Шангри-Ла зочид буудалд болж “Медиа сурталчилгааны салбарын оны онцлох энтрепренер”-оор Броадбэнд ХХК шалгарлаа.

Манай хамт олон 2015 онд медиа сурталчилгааны салбарт бизнесийн таатай орчинг төлөвшүүлэх, хэрэглэгчдэд хүргэх үйлчилгээний дэвшилтэт технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, мөн сурталчилгааны хамгийн сүүлийн үеийн шийдлийг санал болгож аж ахуй нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд бодитой нөлөө үзүүлэх, сурталчилгааны салбарт хөрөнгө оруулалтыг түлхүү хийж үр ашгийг нь дээшлүүлэх, маркетингийн цогц үйлчилгээг үзүүлэхийг зориж ажилсан нь энэхүү шагналыг хүртэхэд нөлөөлсөн хэмээн дүгнэж байна.

“Броадбэнд” ХХК нь 2008 оноос медиа дэлгэцийн сурталчилгааны үйлчилгээг тогтвортой явуулж ирсэн бөгөөд одоогоор Улаанбаатар хотын 6 дүүргийн 40 орчим байршилд, 70 гаруй медиа сурталчилгааны дэлгэцүүдийг байршуулаад байна. 2016 онд бид дэвшилтэт технологийн Самсунг компанийн ухаалаг дэлгэцийг нэвтрүүлж, дэлгэц болон байршлын тоог даруй 10-15%-аар нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Биднийг сонгон үйлчлүүлдэг, бодитой үр дүнтэй сурталчилгааны сувгийг сонгодог хэрэглэгч харилцагчидадаа зориулан бид шинэлэг үйлчилгээ, дэвшилтэт технологийг ү йлчигээндээ нэвтрүүлсээр байх бөгөөд ирэх жилүүдэд илүү өргөн цар хүрээнд, илүү дэвшилттэй ажиллана гэдэгтээ итгэлтэй байна. Та бүхэн медиа сурталчилгааны үйлчилгээний мэдээллийг www.brb.mn сайт болон 9912-6767 утсаар тодруулна уу.