Аваргуудын лиг BRB “SMD HD LED” дэлгэцээр

Нийтлэгдсэн огноо: 2013 оны 06 сарын 05

    Дэлхий дахины анхаарлыг үргэлж өөртөө татаж байдаг хөл бөмбөгийн спортын хамгийн нэр хүндтэй лигийн тэмцээн болох  “UEFA CHAMPIONS LEAGUE” энэ сарын 26-нд  Английн нийслэл Лондон хотод байрлах Уэмбли цэнгэлдэхэд Боруссия Дортмунд – Бавария Мюнхен багуудын хооронд болж өндөрлөлөө.


Энэхүү гайхамшигтай тоглолтыг Дэлхийд тэргүүлэх премиум брэнд “Heineken” “UEFA CHAMPIONS LEAGUE”–ийн албан ёсны түншээр дарааллан 7 дахь жилдээ түншилж буй ойг тохиолдуулан   Скай рекортод байрлах VIP lounge-д хөл бөмбөг сонирхогч  үзэгчиддээ BRB rent-ын HD LED дэлгэцээр шууд дамжуулан бэлэг барилаа. Энэхүү арга хэмжээнд урлаг спортын олны танил олон зочид   хүрэлцэн ирсэн юм.  

   

Арга хэмжээнд оролцсон хөл бөмбөг сонирхогчид  аваргуудын лигийг Англи дахь цэнгэлдэх хүрээлэнд дэргэдээс нь үзсэн мэт өндөр сэтгэгдэлтэй байж  чадсан бөгөөд HD LED дэлгэцийн гайхамшгийг Hеineken брэндийн хамт мэдэрсэн юм.  2-1 харьцаатай Бавария Мюнхен ялалт байгуулсанаар тэд түүхэндээ Аваргуудын Лигт 5 дахиа түрүүлсэнээр  энэ удаагийн тоглолт өрсөлдөөнтэй ширүүхэн болж өндөрлөлөө.